Google компанийн ашиг оны эхний улиралд буурчээ

: 22 өдрийн өмнө
Интернэт хайлт, зар сурталчилгааны технологийг хөгжүүлдэг, дэлхий даяар цар хүрээтэй Гүүгл хувьцаат компанийг үүсгэн байгуулагч Альфабэт компанийн удирдлагууд мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд он гарсаар эхний улирлын байдлаар гүүглийн ашиг буурсан талаар онцолжээ. Энэ нь Европын холбооноос ихээхэн хэмжээний торгууль ногдуулсны дараах бууралт гэж тайлбарлаж байна. Альфабэт компанийн мэдээлснээр, Гүүглийн нийт орлого өнгөрсөн оныхтой харьцуулахад 17 хувиар өсөж 36 тэрбум 300 сая ам.долларт хүрсэн гэлээ. Энэ нь гүүглийн цахим хайлтын платформ дахь зар сурталчилгааны бизнесийн таатай нөхцөлтэй холбоотой байлаа хэмээн тайлбарлаж байна.

Мөн үүлэн үйлчилгээний орлого ч өссөн үзүүлэлттэй гарч. Гэхдээ компанийн цэвэр ашиг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 6 тэрбум 600 сая ам.доллар буюу 29 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн онд ЕХ Google компанийг 5 тэрбум ам.доллараар торгосон. Google компани интернет хайлтын тал дээр Android үйлдлийн системийг бүхэлд нь монопольчилсон. Энэ нь Брюсселийн монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчиж байна гэж Евро комисс үзсэнтэй холбоотой торгууль юм. Сая сүүлд 3-аар сард мөн ЕХ тус компанийг нэг тэрбум 700 сая ам.доллараар торгосон.

Google нь зах зээлд давамгайлсан байр сууриа давуулан, онлайн зар сурталчилгаанд өрсөлдөөнийг дангаар ноёрхож дарангуйлж байна хэмээн мэдэгдээд байгаа юм байна. Google нь Интернетэд тулгуурласан хэд хэдэн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хост хийж хөгжүүлдэг бөгөөд AdWords үйлчилгээ дээр тулгуурласан зар сурталчилгаагаараа ихэнх орлогоо олдог байна.

Эх сурвалж: MNB.mn
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.