Хоккейн дэлхийн аварга Адам Свобода амиа егүүтгэжээ

: 135 өдрийн өмнө
Чехийн шигшээ багийн хаалгач, дэлхийн аварга Адам Свобода 41 насандаа Пардубице хот  дахь гэртээ амиа егүүтгэлээ гэж орон нутгийн “Hokej” сонинд мэдээлжээ. Тамирчны үхлийг Чехийн хоккейн холбоо баталсан ч шалтгааныг нь хэлээгүй байна.

Адам Свобода Чехийн шигшээ багийн хаалгачаар 2001-2008 онуудад тоглож, 2005 онд дэлхийн аварга болж байжээ. Тэрээр клубын карьераа 1996 онд “Спарта” багт эхэлсэн ба сүүлийн  хугацаандаа Оросын “Авангард”, “Лада” багт тоглож байлаа. Хоёр жилийн өмнө Казахстаны «Бейбарыс» клубээс зодог тайлсан юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.