Шри-Ланк улсад олон нийтийн сүлжээг дахин хаах шийдвэр гаргалаа

: 10 өдрийн өмнө
Шри-Ланк улсад өнгөрөгч дөрөвдүгээр сарын 21-ний өдөр болсон алан хядах ажиллагаанаас хойш хүчирхийлэл нэмэгдсэн. Тиймээс энэ улсын засаг захиргаа “Фэйсбүүк”, “ВатсАпп”, “Вайбер” зэрэг олон нийтийн сүлжээг дахин хаах шийдвэр гаргалаа. Энэ тухай Шри-Ланк улсын Мэдээллийн департаментийн мэдээллээс эш татан “Ройтерс” агентлаг дамжуулсан байна.

Гэрчүүдийн мэдээллээс үзэхэд, “Фэйсбүүк”-ээр бие, бие рүүгээ дайрсан пост цацагдсанаас болж, ням гарагт Чилау хотын баруун эрэгт лалын сүм, лалын шашинтнуудын эзэмшлийн дэлгүүрүүд рүү чулуу нүүлгэсэн хэрэг гарсан байна. Түүнчлэн даваа гарагт шилжих шөнө хотын зарим хэсэгт хэд хэдэн хэрэг гарсан байна. 

Арлын энэ улсад дөрөвдүгээр сарын 21-30-ныг хүртэл 10 хоногийн хугацаанд олон нийтийн сүлжээг хаасан юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.