ДОХ-ын халдвараар 270 хүн өвчилсний 34 нь гадаадын иргэд

: 97 өдрийн өмнө
Монголд нийт халдварт өвчний 38 хувийг бэлгийн замын халдварт өвчин /БЗХӨ/ эзэлж байна. 2018 онд нийт 16130 тохиолдол бүртгэгджээ.

Нийт бэлгийн замын өвчлөлд тэмбүү 38 хувь, заг хүйтэн 33 хувь, трихомниаз 28 хувь, ДОХ-ын халдвар 0.1 хувийг эзэлж байна. ДОХ-ын халдвартай 270 хүнийг хяналтад авч эмчилгээ хийгээд явж байна гэж ХӨСҮТ-ийн захирал Д. Нямхүү хэлж байна. Үүнээс гадаадын иргэн 34 байгаа бөгөөд тэд Өмнөд Солонгос, Канад, Австрали, Орос зэрэг улсын иргэд аж. Эдгээрийн хоёр нь Монголд ажиллангаа эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд 34 иргэний дийлэнх нь уул уурхайн салбарт ажилладаг хэмээжээ.

ЭМЯ-наас бэлгийн замын халдвараас сэргийлэхэд 14 хоногийн компанит ажлыг зохион байгуулахаар боллоо.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.