"Louis Vuitton" брэнд OLED уян дэлгэцтэй гар цүнхээ танилцууллаа

: 10 өдрийн өмнө

Louis Vuitton бренд нь Нью Йорк хотын загварын шоунд Cruise 2020 нэртэй цүнхний коллецоо танилцууллаа. Цүнхнүүд нь хар болон уг брендийн үндсэн өнгийн арьсан материалтай нь дээр OLED уян дэлгэцтэй ажээ. Цүнхний дэлгэцээр хотын зураг, тод өнгийн ялгаралтай дүрсүүд зэрэг өвөрмөц дүрсүүд ээлжилж явах аж. Мөн уг дэлгэц нь touchscreen бөгөөд хуруугаараа удирдах боломжтой. Зарим цүнхний ар өвөр хоёр тал нь уг дэлгэцтэй аж. Сонирхолтой юм шүү. Ирээдүйд бидний хэрэглээ хэрхэн өөрчлөгдөж хувьсахыг бид таашгүй.


Эх сурвалж: hypebeast
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.