Б.Хурц: С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг үнэн зөвөөр шийдсэн

: 96 өдрийн өмнө
ТЕГ-ын даргаар ажиллаж байсан, хошууч генерал Б.Хурцыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд цагдан хорьж, улмаар цагдан хоригдох хугацаа дууссан ч үргэлжлүүлэн хорих шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт шүүхээс гаргасан билээ.

Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй ТЕГ-ын дарга асан Б.Хурц өнөөг хүртэл нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байгаа талаар өмнө бид мэдээлсэн. Тэрбээр улсын нууцтай холбоотой учраас ТЕГ-ын даргын зөвшөөрөлтэйгээр мэдүүлэг өгнө гэсэн билээ. Иймээс  ТЕГ-ын удирдлага Б.Хурцад зөвшөөрөл өгсөн аж.

ТЕГ-ын дарга Б.Хурц С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг үнэн зөвөөр шийдсэн,  Ц.Амгаланбаатар, Т.Содномдаржаа тэргүүтэй нэр бүхий ялтнууд нь С.Зоригийг хөнөөсөн этгээдүүд мөн, уг хэргийн захиалагчийг олоход тун дөхсөн байсан хэмээн хэлсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.