АНУ-н барааг татвараас чөлөөлнө

: 96 өдрийн өмнө

БНХАУ ирэх сарын 1-нээс  10,20, 25 хувийн татвар ногдуулахаар зарласан татвараас чөлөөлөгдөх АНУ-ын барааны жагсаалтыг бэлтгэсэн байна. Энэ нь АНУ-ын зүгээс БНХАУ-д хэрэгжүүлэхээр болсон үйлдэлд барьж байгаа  хариу юм. БНХАУ-ын Төрийн  зөвлөлийн гаалийн албаны комисс  энэ татвараас чөлөөлөх арга хэмжээг жилийн хугацаатай хэрэгжүүлэх ажээ.

Гэхдээ АНУ-ын импортлогчдын сонирхолд тулгуурлан чөлөөлөгдөх барааг сонгоно гэж мэдэгдсэн байна. Мөн энэ тал дээр сонгосон барааг орлуулахад гарах бэрхшээл, бизнес эрхлэгчид эдийн засгийн хувьд учирч болох хүнд хохирол, аж үйлдвэрийн хөгжилд үзүүлэх сөрөг нөлөө, ажил, хүрээлэн байгаа орчныг хамгаалах болон нийгмийн халамжтай холбоотой асуудлыг анхаарч үзнэ гэв. БНХАУ-д  бараагаа импортолж, үйлдвэрлэж эсвэл импортын бараа хэрэглэж байгаа компаниуд эсвэл тус компаниудын  аж үйлдвэрийн холбоод зөвшөөрөл авах эрхтэй гэж мэдэгджээ. Мөн уржигдар энэ байгууллагаас 60 тэрбум ам.доллартай тэнцэх АНУ-ын 5000 гаруй бараанд ногдуулах татварыг нэмэгдүүлнэ гэж байсан юм. Гэхдээ таван хувиас бага татвар төлөх импортын бараа хохирол учрахгүй гэж тодруулсан байна.

Энэ нь Бээжингийн зүгээс АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын өнгөрсөн баасан гаригт 200 тэрбум ам.доллартай тэнцэх БНХАУ-ын импортын бараанд ногдуулах татварыг 10-25 хувиар нэмэх шийдвэрийн хариуд авч байгаа арга хэмжээ юм. Гэвч энэ үйлдэл нь талуудын хамгийн сүүлд хийсэн хэлэлцээрийг хурцатгасан байна.  Ингэснээр дэлхийн санхүүгийн зах зээлд сөргөөр нөлөөлж, хөрөнгө оруулагчдийн итгэлийг бууруулсан юм. Гэхдээ үүнээс муу зүйл байгаа нь Доналд Трамп одоогоор татвар ногдуулаагүй байгаа 325 тэрбум ам.долларын бараанд 25 хувийн татвар ногдуулахыг зорьж байна. Харин Бээжин татварыг ам.доллараар төлөхөөс гадна энэ маргаанаас гарах гарц нь харилцан яриа хийх гэж үзжээ.

Мөн Вашингтоныг  баримталж байгаа байр сууриа дахин нягтлахыг шаардсан байна. Ингээгүй тохиолдолд талуудын харилцааг сөрөг үр дагаварт хүргэнэ.  БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ген Шуан “Энэ нь талуудын ашиг сонирхол болон үүнийг олон улсын нийгэмлэг хүлээж байгаа” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Мөн БНХАУ-ын Засгийн газар худалдааны хэлэлцээрийг шийдвэрлэхийн тулд дарамт шахалтад бууж өгөхгүй. Сүүлчийн үр дагаврыг хүртэл ашиг сонирхол, эрхээ хадгална гэв. Харин Доналд Трамп энэ талаар БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй Японд болох “Их 20”-ийн уулзалтын үеэр уулзаж хэлэлцэхээр төлөвлөсөн гэв. Гэвч Бээжин энэ талаар одоо болтол хариу өгөөгүй байгаа аж.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.