БНХАУ-ын иргэд 20 тонн муудсан мах борлуулах гэж байсныг илрүүллээ

: 116 өдрийн өмнө

СХД-ийн 23 дугаар хороонд байрлах Эмээлт захын хажуугийн агуулахаас МХЕГ, ЭЦГ-ын албан хаагчид 5 сарын 23-нд их хэмжээний буюу 20 тонн муудаж, өмхийрсөн махыг зориулалтын бус газар хадгалж байсныг илрүүллээ. Уг махыг БНХАУ-ын хоёр иргэн худалдан борлуулах зорилгоор хадгалж байснаа хүлээсэн байна. 

Тодруулбал, муудаж өмхийрсөн махыг тусгайлан бэлтгэсэн химийн бодистой хольж үнэр амтыг дараад иргэдэд худалдан борлуулах гэж байсан гэх мэдээлэл байна. Гэхдээ үүнийг цагдаагийнхан шалгаж тогтоох аж. 

 
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.