Орлого нь огцом нэмэгдсэн Зам тээвэр хөгжлийн дэд сайд Л.Халтар

: 116 өдрийн өмнө
 

УБТЗ-ийн орлогч даргаас дэд сайд суудалд тухлаад жилийн нүүр үзээгүй Л.Халтарын жилийн орлого огцом нэмэгджээ. Тодруулбал, 2017 онд буюу УБТЗ-ын орлогч дарга байхдаа жилийн 75 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байсан бол дэд сайд болсон жилээ буюу 2018 онд жилийн 199 сая төгрөгийн орлого олсон гэдгээ мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүд 22 сая төгрөгийн орлого олжээ. Дэд сайд Л.Халтарых нь нийт 1 амины орон сууц, гурван нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, хоёр авто зогсоолтой. Эдгээр нь 853 сая төгрөгийн үнэлгээтэй. 10 сая төгрөгийн Ford Escape маркийн нэг машинтай, 22 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр газартай. 

Түүнийг үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нь 135 сая төгрөгөөр үнэлэгддэг. 193 сая төгрөгийн хадгаламжтай, 315 сая төгрөгийн авлагатай. 

Аргалант Атар ХХК ХХК, ТИ ЭФ ТИ трейд ХХК, Монгол чихэр корпораци ХХК-иудыг 100 хувь эзэмшдэг бөгөөд нэг патентийн эрх эзэмшдэг гэжээ. Ийнхүү хөрөнгөлөг дэд сайдуудын цувааг Л.Халтар үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: olloo.mn

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.