Хятадын засгийн газар Apple компаны бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглоно

: 114 өдрийн өмнө

АНУ-н ерөнхийлөгч Трамп Хятадын Huawei технологийн компаны бүтээгдэхүүнийг АНУ-д хориглосон явдал нь Хятадад тийм ч сайхан мэдээ байгаагүй билээ. Аналист Goldman Sachs тооцоолохдоо хэрвээ Хятад Apple-н бүтээгдэхүүнийг хорьвол Apple компани бүтээгдэхүүн борлуулалтынхаа 29 хувийг алдана гэж тооцоолсон байна. Хятад улс Apple-н бүтээгдэхүүн борлуулалтын 17 хувийг ерөнхийд нь хариуцдаг ажээ. Хэдийгээр энэхүү шийдвэрийг Хятадын тал гаргах алба байхгүй ч гэлээ Трампын Huawei-н бүтээгдэхүүнд хориг тавьсан шийдвэрт дургүйцлээ илэрхийлж байгаа хариу үйлдэл юм.

Тэгвэл Apple нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ Энэтхэг лүү чиглүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Хятад улсад бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээ зогсоосоноор дээрх борлуулалтын 29 хувиас илүү алдагдал хүлээх нь дамжиггүй байна. Хятад харин ажлын байр болон технологийн талбарт мэдэгдэхүйц цохиолтонд орох аж. Харин энэхүү шийд нь Энэтхэг улсад ашигтайгаар эргэж байгаа юм.

Apple компани нь Хятадад үйлдвэрлэл явуулдаг Америкийн ганцхан компани биш бөгөөд бусад маш олон компаниуд бий. Тэдэнд энэхүү хориг нь хүндээр тусах бөгөөд магадгүй Apple-тай адилхан өөр хямд орны ажиллах хүчин хайх нь гарцаагүй.

Эх сурвалж: tech insider

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.