Улаанбаатарт өнөөдөр дуу цахилгаантай бороо орно

: 103 өдрийн өмнө

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орж, нутгийн өмнөд хэсгээр өдөртөө хална гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
 

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 25-27 градус дулаан байна.

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод Монголын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.