“Huawei” Андройдыг орлуулах үйлдлийн системээ Оросоос авч магадгүй

: 7 өдрийн өмнө

Ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Huawei” АНУ-ын хоригт өртөж, цаашид android үйлдлийн системийг хэрэглэх боломжгүй болсон билээ. Тэгвэл тус компани орлуулж болохуйц үйлдлийн системийг ОХУ-аас авах боломжтой талаар The Bell цахим сонинд мэдээлжээ.

“Huawei”-н төлөөлөгч нар ОХУ-ын эрх бүхий хүмүүстэй энэ асуудлаар аль хэдийнэ уулзаж ярилцсан гэнэ. “Huawei”-н сонирхоод байгаа үйлдлийн системийг “Аврора” гэдэг бөгөөд Финляндын “Sailfish”-ийн бааз дээр суурилсан үйлдлийн систем юм байна. Энэ үйлдлийн системийг ОХУ-ын төрийн өмчит «Ростелеком» компани, бизнесмэн Григороий Березкин нар эзэмшдэг юм байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.