Төсвийн хөрөнгө оруулалтыг гар утаснаасаа хянах боломжтой боллоо

: 68 өдрийн өмнө
Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг иргэд болон санхүүжилт авах компаниуд цахимаар хянах болон гүйцэтгэл, явцыг мэдэх  боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл, Сангийн яам, Дэлхийн банк хамтран төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, нийтэд ил тод нээлттэй мэдээлэх зорилтын хүрээнд “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем”-ийг боловсруулжээ. Ингэснээр иргэд, санхүүжилт авах нэгжүүд “publicinvestment.gov.mn” вэб хуудас болон “төсвийн хөрөнгө оруулалт” аппликейшнийг гар утсандаа татаад хянах, үйл явцыг харах боломжтой болжээ. Уг системийг өнөөдөр танилцуулав. Цахим системд шилжсэнээр төрийн үйлчилгээг түргэн шуурхай хэрэгжүүлэх, ил тод олон нийтийн оролцоог хангах, санхүүжилтийн үйл ажиллагааг хариуцлага болгох гэнэ.

Сүүлийн таван жилд 5.3 их наяд төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалт батлагдсанаас 4.3 тэрбумынх нь санхүүжилт хийсэн байна. Эдгээр хөрөнгө оруулалтын 83 хувь нь нийгэм, эдийн засаг, орон нутагт зарцуулсан аж. Харин энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 176 цэцэрлэгийн барилга барих бол 124  сургуулийн барилга барина. Түүнчлэн эрчим хүчний найдвартай хэрэглээг хангахад энэ онд улсын төсвөөс 97.1 тэрбум төгрөг зарцуулна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.