Дипломатуудтай холбоотой хар тамхины асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

: 6 өдрийн өмнө
 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсч эхэллээ.

Энэ мэдээллийг нээлттэй горимоор хэлэлцэх саналыг хэд хэдэн гишүүн гаргасан ч Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан “Төрийн нууцтай холбоотой мэдээлэл учраас хаалтай горимоор шилжинэ” гэсэн товчхон тайлбар өгснөөр хуралдааныг хаалаа.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.