УИХ-ын дарга Н.Цэрэнбат сайдыг эрэн сурвалжилж байна

: 96 өдрийн өмнө

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг эрэн сурвалжилж, олж ир” гэх үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд үүрэг болгосон юм. Тэрбээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат үүрэг, чиглэл болгосон зарим ажлыг хийхгүй байна гэж шүүмжилсэн юм.

Тодруулбал, УИХ-аас Засгийн газрын зарим сайд Туул голын эрэг дагуух зөвшөөрлүүдийг цэгцлэх, шаардлагатай тохиолдолд  цуцлах чиглэл өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ асуудалд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат анхаарахгүй, ажлаа хийхгүй байгааг шүүмжилсэн юм.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.