Хонконгийн жагсагчдаас 70 гаруй хүн шархаджээ

: 96 өдрийн өмнө

Эх газрын Хятадтай ялтан шилжүүлэх хэлэлцээр хийхийг эсэргүүцэн Хонконгийн гудамжинд жагсаал тэмцэл өрнөж байгаа.Өчигдөр хууль тогтоох зөвлөл хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах ёстой байсан ч эсэргүүцлийн хөдөлгөөн эрчимжиж байгаагаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Харин жагсагчдыг тараахын тулд цагдаа нар резинэн сумтай буу, даралтат ус, халуун чинжүүгээр шүршсэн байна.

Энэ үеэр болсон ширүүн мөргөлдөөний улмаас 70 гаруй хүн бэртэж гэмтсэний дотор хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа ажээ. Хонконгийн төв гудамж болон Хятадын тусгай бүсийн хууль тогтоох байгууллагыг 5,000 гаруй цагдаа хамгаалж байна. 

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.