Личий хэмээх жимс идсэн хүүхдүүд нас баржээ

: 29 өдрийн өмнө

Энэтхэгийн зүүн хэсгийн Бихар мужид личий (lychee) гэх жимс идсэн 20 хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Уг жимсийг идсэн хүүхдүүд acute encephalitis syndrome хэмээн оношлогдож байгаа бөгөөд хордлогын улмаас нас бараад байгаа аж.

Энэтхэгийн эрүүл мэндийн сайд Харш Вардхан Шри Кришна Анагаах ухааны коллежийн харьяа эмнэлэгт очиж нөхцөл байдалтай танилцжээ. Сайдыг эмнэлэгт байсан 4 цагийн хугацаанд 3 хүүхэд нас баржээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.