3х3 сагсан бөмбөгийн ДАШТ: Монголын багийн тоглолтын хуваарь

: 29 өдрийн өмнө

ОУСБХ-ны 3х3 сагсанбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Голландын Амстердам хотноо өнөөдөр эхэлнэ. Тэмцээнд дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын шигшээ баг оролцож байна. Тэр дундаа 3х3 сагсанбөмбөгийн спорт өндөр хөгжсөн есөн улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ аль аль нь дэлхийн цомын тэмцээнд шалгаран оролцож буй /ОХУ, БНХАУ, Монгол, Япон, Франц, Голланд, Украин, Латви, Австрали /. Тэдгээр улсын дунд Монгол Улсын баг багтаж байна. Багууд тав таваараа дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөх бөгөөд хэсгээс шалгарсан багууд цааш олимпийн системээр аваргаа тодруулах юм.  Тэмцээний түүхэн дэх хамгийн амжилттай баг нь Сербийн эрэгтэй шигшээ бөгөөд өдгөө аварга цолыг хадгалж буй тэд өмнөх таван тэмцээнээс дөрвөн алт, нэг мөнгөн медаль хүртэж байв.

Эрэгтэй

A хэсэг: Серб, АНУ, Голланд, Турк, БНСУ

B хэсэг: ОХУ, Монгол, Украин, Эстон, Пуэрто Рико

C хэсэг: Словен, БНХАУ, Литва, Катар, Франц

D хэсэг: Япон, Латви, Бразил, Польш, Австрали

Эмэгтэй

A хэсэг: БНХАУ, Голланд, Унгар, Латви, Туркменистан

B хэсэг: Франц, Япон, Швейцарь, Австрали, Андорра

C хэсэг: Монгол, Румын, Иран, Чех, Испани

D хэсэг: ОХУ, Украин, Индонези, Итали, Шинэ Зеланд

Өнөөдөр манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд нийт дөрвөн тоглолтыг хийнэ./Хуваарь Монголын цагаар/

1. 16:50 МОНГОЛ - ОРОС (ЭР)
2. 17:15 МОНГОЛ - ИРАН (ЭМ)
3. 18:55 МОНГОЛ - РУМЫН (ЭМ)
4. 20:50 МОНГОЛ - ЭСТОНИ (ЭР)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.