“Торонто Рапторс”-ын парадын үеэр халдлага үйлдсэн этгээдүүдийг барьжээ

: 29 өдрийн өмнө

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны АШТ-д түрүүлсэн анхны АНУ-ын бус баг болж, түүхэн амжилт гаргасан Канадын “Торонто Рапторс” баг баяраа төрөлх хотдоо тэмдэглэж байна. Баярын жагсаалд нийт 1.5 сая гаруй хүн оролцож байгаа талаар орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн нэгэн таагүй мэдээлэл түгж олныг цочирдууллаа. Баярын жагсаалын үеэр Натан Филлипсийн талбайн орчимд зэвсэгт халдлага болж, хоёр хүн шархаджээ. Дөрвөн удаа буун дуу гарсан ч аз болоход хоёр нь байгаа оноогүй бололтой. Шархадсан хүмүүсийн биеийн байдал тогтвортой, амь насанд нь аюул байхгүй гэж эх сурвалж мэдээлсэн байна. Энэ хэрэгт холбогдуулан хоёр этгээдийг баривчилжээ.

.      “Торонто Рапторс”-ын парадын үеэр халдлага үйлдсэн этгээдүүдийг барьжээ“Торонто Рапторс”-ын парадын үеэр халдлага үйлдсэн этгээдүүдийг барьжээ 

“Торонто Рапторс”-ын парадын үеэр халдлага үйлдсэн этгээдүүдийг барьжээ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.