Арай ч дээ С.Эрдэнэ дарга аа, Ардчилсан нам ингэтлээ доройтолд ормооргүй сэн

: 95 өдрийн өмнө

Ард түмний хүндэлдэг, гишүүдийнхээ бахархалыг тээсэн АРДЧИЛСАН НАМ өнөөдөр сөрөг хүчний дүрд тоглоод буй. Гэхдээ сөрөг хүчин ажлаа хийхгүй байна. 

Сөрөг хүчин гэдэг бол зөв зарчмын дагуу шаардлагаа тавьж, асуудлыг босгож ирж эрх баригчдыг шахаж чаддаг байх ёстой. Гэтэл өнөөдрийн Төрийн ордоны гадаах жижиг хэмжээний акц үнэхээр өрөвдөлтэй, ухамсарын доройтолтой, улаан хэрүүлийн чанартай тэмцэл, улс төр болж байгаад харамсалтай. Танай намын гишүүд яагаад ядуурал, хүчирхийлэл, иргэдийн тулгамдаж буй асуудлыг ярихгүй, сөхөхгүй байна вэ? 

С.Эрдэнэ дарга та намынхаа оюунлаг, шудрага зарчимч гишүүд, залуучуудаараа яагаад дуу хоолойгоо хийсэнгүй бэ! Ардчилсан нам бол залуучуудын манлайлал, хөгжил, оролцоогоороо ялгардаг нам байсан бус уу? 

Ямар ч зөвшөөрөлгүй хэрнээ, соён гэгээрүүлэх үүрэгтэй лам нарыг улс төрийн хэрүүлд зорилго тодорхойгүй оруулж ирдэг нь Монгол Түмний соёл биш юм. Хэрүүл хийдэг биш хийдэг, санаачилдаг, манлайлдаг АРДЧИЛСАН НАМ  улс төрд хэрэгтэй. 

Намын удирдлагууд намынхаа гишүүдийг удирдаж, чиглүүлж чадахгүй бол  гишүүд, дэмжигчдийнхээ итгэл үнэмшил, зориг, тэмүүлэлийг унтраах төдийгүй 2020 оны сонгуульд олон бие даагч гишүүдийг төрүүлэхээс цаашгүй юм. 

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.