“Тоонот”-ынхон цомгийн баяраа тэмдэглэнэ

: 95 өдрийн өмнө

Орчин үеийн хөгжим, тэр дундаа хип хопт дурлагсад “Тоонот” нэрийг андахгүй болсон биз ээ. Тус студитэй хамтран ажиллаагүй хип хоп хамтлаг, реппер бараг үгүй. Тэр ч утгаараа “Тоонот” студи өнгөрсөн жилээс шинэ, залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, сонирхолтой уран бүтээлүүд хүргэж буй. Тус студи хөгжмийн найруулагч, дууны инженер Э.Дэлгэрмөрөн, продюсер, реппер Desant буюу Г.Батболд, дуучин Jason буюу Б.Баяржавхлан, реппер OZ-trip, Bilgang нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээл туурвиж байна.

Түүнчлэн тус студийн харьяа “Big deal” дүрс бичлэгийн студи үйл ажиллагаагаа явуулж буй. “Тоонот” студиэр овоглож буй уран бүтээлчид хамтарсан цомог гаргаснаа ирэх баасан гарагт сонсогчдод танилцуулахаар төлөвлөжээ.

“Toonot volume 1” нэртэй эл цомог 10 дуутай бөгөөд продюсероор нь реппер Desant ажилласан аж. Тэд цомгийн баяраа Хүүхдийн паркт байрлах “Хар сувд”-д тэмдэглэхээр болжээ. 

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.