Зөвөлгөө: Солонгос хэл сурахад тус болох youtube сувгууд

: 94 өдрийн өмнө

Та солонгос хэл бие даан сурах гэж байгаа бол  эдгээр сувгуудаар зочлоод үзээрэй.

  1. Pinkfong

Солонгос хэл анхлан суралцагчдад энэ суваг нэн тохиромжтой. Өнгөлөг дүрс бичлэг, богино хэмжээний түүхүүд гээд танд өдөр тутмын хэрэглээний солонгос хэл сурахад маш их тус хүргэх болно. 7 хоног бүр шинэ бичлэг ордог ба бичлэг бүр нь солонгос хадмалтай байх тул мэдэхгүй үг хэллэгээ ч тэмдэглэж авах боломжтой.

  1. Kebikids

Kebikids бол хүүхдийн боловсролд зориулсан суваг. Солонгос хэл анхлан суралцагчдаас дунд хүртэлх түвшний хүмүүст тохиромжтой. Дуу, түүх, шинжлэх ухааны цуврал хичээлүүдийг нь үзэж сонирхоорой.

  1. You and I

Солонгосын өдөр тутмын мэдээг богино хугацаанд хөгжилтэй хэв маягаар сонсохыг хүсч байвал энэ сувгийг subscribe хийгээрэй

  1. Learn Korean with GO! Billy

Англи хэлний мэдлэг сайтай бол Биллигийн сувгийг үзэж, Солонгос хэл сурахад маш дөхөм байх болно.

  1. Talk to me in Korean

Энэ суваг таны үгийн баялгийг нэмэхээс гадна зарим эргэлзээ төрүүлдэг дүрмүүдийг маш сонирхолтой байдлаар тайлбарлаж өгөх болно.

  1. Conversational Korean

Ярих чадвараа хөгжүүлье гэвэл энэ сувгийг сонирхоод үзээрэй.

  1. Seemile Korean

Cолонгос хэлийг эхнээс нь сурах гэж байгаа энэ сувгийг сонирхож үзэхийг зөвлөе. Хятад, англи, япон хэл дээр хичээлүүдээ заадаг ба та аль нэг хэлийг нь мэддэг байхад л хангалттай.

Мөн гар утсандаа дараах аппликейшнийг суулгаарай

Duolingo

Duolingo-д 20 орчим улсын хэл багтсан ба үүний нэг нь Солонгос хэл юм. Анхлан суралцаж байгаа юу, тодорхой хэмжээний мэдлэгтэй юу, гэдгээс тань хамааран даалгавар бүр нь харилцан адилгүй байна.

TenguGo Hangul

Энэ апп зөвхөн анхан шатны суралцагчдад зориулагдсан ба үсгээ зөв дуудаж сурахад тань туслах болно.

Topik One

Энэ нь topik-ийн шалгалтанд бэлдэж буй хүмүүст зориулсан апп юм.  Та дүрэм, бичих, унших, үгийн баялаг гэх дөрвөн хэсгээс сонгож дасгал ажиллах боломжтой.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.