Монгол банк мөнгөний бодлогын хүүгээ 11 хувьд хэвээр үлдээлээ

: 92 өдрийн өмнө
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, шийдвэрээ танилцууллааХурлын шийдвэрээр бодлогын хүүг 11 хувьд хэвээр үлдээхээр болсон байна. Хэвээр үлдэх болсон шалтгаан нь инфляцтай холбоотой гэдгийг тайлбарлалаа. Тавдугаар сард Улаанбаатрын инфляц 8.8 хувьд хүрчээ. Инфляц өсөхөд мах, шатахуун, хатуу түлшний үнэ нөлөөлсөн хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл, махны үнэ гэхэд инфляцын 2.4 хувийг эзэлж байна.

Мөнгөний бодлогын хорооны өнгөрсөн хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа бодлогын хүүг өсгөж магадгүй гэж хэлж байсан. Гэвч тавдугаар сараас эхлэн инфляц хийгээд эдийн засгийн зарим үзүүлэлт таамгаас зөрснөөс үүдэн тэр мэдэгдэл өөрчлөгджээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.