АНУ-ын ЭСЯ-аас О.Дөлгөөний эцэг, эхийн визийг гаргаж өгсөн байна

: 22 өдрийн өмнө
 

Монгол улсын сагсанбөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн АНУ-ын San Francisco хотын элэгний эмнэлэгт яаралтай эмчилгээнд ороод байгаа билээ. 23 настай О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор эмчлэгдэж байгаа юм. Тэрбээр 2019 оны Оюутны лигийн аваргын шагнал болох NBA-н финалын тоглолт үзэх гээд АНУ руу зургадугаар сарын 12-ний өдөр явсан ч бие нь гэнэт муудаж эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм. 

Тэгвэл энэ сарын 23-наас олон нийтийн сүлжээгээр #pray4Dulguun гэх аян хүчтэй өрнөсний үр дүнд АНУ-ын Элчин сайдын яамнаас О.Дөлгөөний аав, ээж рүү холбогдон яаралтай визийг гаргаж өгсөн байна.

Энэ сарын 23-наас  О.Дөлгөөний эмчилгээний зардалд олон түмэн хандив өгч эхэлсэн бөгөөд өгчигдөрийн 23.00 цагийн байдлаар хандивын дансанд 482 сая төгрөг цугласан байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.