Энэ онд 900 км хатуу хучилттай зам ашиглалтад оруулна

: 86 өдрийн өмнө
 

Энэ жил улсын хэмжээнд 900 км хатуу хучилттай зам ашиглалтад оруулна гэж салбар яамнаас мэдээлж байна. "2020 он гэхэд нийслэл хотыг бүх аймагтай хатуу хучилттай замаар холбохоор ажиллаж байна. Хэдийгээр төв суурин газруудыг холбох зам тавих нь нэн тэргүүний ажил байгаа ч тавьсан замаа засварлан арчилж, илүү чанартай, олон улсын стандартад нийцсэн зам тавих чухал болоод байна" гэж албаны хүмүүс хэлж байна.

Одоогоор улсын хэмжээнд 1569 км зам тавих, 699 м урт бетон гүүр барих төлөвлөгөөтэй байгаагаас энэ жил 900 км замыг ашиглалтад оруулж, 500м гүүрийг тавьж дуусах ажээ.

Аймаг, орон нутагт замын 108 төсөл хэрэгжүүлж байгаагаас энэ жил 234 км зам болон 480 м гүүр тавих юм байна. Мөн жилдээ багтаан баруун бүсийн буюу Говь-Алтай чиглэлийн 126.9 км, Байдраг чиглэлийн зам, мөн Ховд-Баян-Өлгий чиглэлийн, Баян-Өлгийг тойрсон болон Сонгины чиглэлийн замуудыг ашиглалтад оруулна гэв. Завханы чиглэлийн 67 км, Загастайн замыг ирэх жил хүлээлгэн өгөх аж.

 
 
Эх сурвалж: DNN.MN
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.