Даамны Азийн аваргаас их мастерууд төрлөө

: 82 өдрийн өмнө
збекистан улсад болж буй Ази тивийн АШТ-ий зуун буудалт даамын үндсэн төрөл өндөрлөлөө. Энэ төрлөөс манай тамирчид 6 алт, 5 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Баатарсүхийн Мөнхжин, эмэгтэй ангилалд аваргалсан Баярын Мишээл нар Олон улсын их мастер цолны болзлыг хангасан байна. Тэрчлэн ахмадын ангилалд спортын мастер Д.Дорж, U-17 насны охидын ангилалд дэд мастер У.Баяржаргал, U-14 насны охидын ангилалд спортын мастер Н.Лхагвадолгор, U-8 насны охидын ангилалд I зэргийн тамирчин Г.Гоомарал нар алтан медалийн эзэд болжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.