К.Макелеле: Ф.Лампард “Челси”-г амжилтад хүргэнэ гэдэгт итгэж байна

: 81 өдрийн өмнө

Тамирчны ялгуусан замналаа дуусгаад дасгалжуулагчийн албанд шилжсэн Фрэнк Лампардыг “Челси”-д очиж магадгүй гэсэн яриа гараад байна. Тэгвэл тамирчин ахуйдаа “Челси”-д мөр зэрэгцэн тоглож асан Клод Макелеле энэ талаар санаагаа илэрхийлжээ. Ф.Лампард “Дерби каунти”-г дасгалжуулж байгаа ч баг нь “Челси”-д ажиллах талаар бодохыг зөвшөөрсөн гэсэн яриа гараад байгаа юм.

К.Макелеле “Фрэнк одоохондоо “Дерби каунти”-г дасгалжуулж байгаа. Асуудал шийдэгдээгүй ч гэсэн би энэ мэдээг эерэгээр хүлээж авч байна. Домогт тоглогчид багтаа эргэн нэгдэх нь сайхан шүү дээ. Лампардыг бэлэн гэж бодож байна. Буцаад өндөр төвшинд гарахын тулд яах ёстойг тэр мэдэж байгаа. Фрэнк ажлаа яс хийдэг мэргэжилтэн. Тоглолтын жижиг зүйлд ч анхаарал хандуулж, шийдэл олж чаддаг. Фрэнк “Челси”-г амжилтад хүргэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн Goal.com-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.   

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.