Герман улс 5G сүлжээнд шилжлээ

: 12 өдрийн өмнө

ХБНГУ-ын Берлин, Бонн хотууд үүрэн холбооны 5G сүлжээнд бүрэн шилжсэн тухай Deutsche Welle телевиз мэдээлэв.Өмнө нь дээрх хотуудад сүлжээ туршилтын байдлаар ажиллаж байсан аж. Мөн ойрын хугацаанд Хамбург, Дармштадт, Лейпциг, Мюнхен зэрэг томоохон хотын оршин суугчид ч технологийн дэвшлийг мэдэрнэ. Энэ ондоо багтааж 300 антенн шинээр суурилуулахаар ажиллаж байна.

Өнгөрсөн сард Германы Засгийн газраас үүрэн холбооны компаниуддаа 5G технологийн лицензийн зөвшөөрлийг олгосон юм. Deutsche Telekom, Vodafone, Telefonica, United Internet оролцсон дуудлага худалдааны үеэр компаниуд лицензийн төлбөрт 6.5 сая евро төлсөн мэдээлэл байна.

Үүнтэй зэрэгцээд 5G сүлжээ нэвтрүүлэхэд Хятадын "Huawei" компанитай холбоотой үүссэн асуудал шийдэгдээгүй байгаа тухай Deutsche Telekom-ийн захирлуудын зөвлөлийн гишүүн Дирк Вёсснер ярьжээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.