Универсиад 2019: Жүдо бөхийн тэмцээний эхний өдрийн дүн

: 12 өдрийн өмнө

“Наполи 2019” дэлхийн оюутан залуучуудын 30 дугаар их наадмын жүдо бөхийн тэмцээн өчигдөр хүнд жингийн бөхчүүдийн өрсөлдөөнөөр эхэллээ. Харамсалтай нь, манай улсаас барилдсан дөрвөн тамирчин медаль хүртэж чадсангүй.

90 кг-д Г.Пунцагцэрэн Ц хэсгийг тэргүүлж, эхний тойрогт гоц мөргөсөн. Манай бөх шөвгийн наймд үлдэхийн төлөө Гүржийн Лаша Бекауритай барилдаж цэвэр ялагдсан байна. Энэ удаагийн жүдогийн тэмцээн олон жилийн өмнө хэрэгжиж байсан шигшээд шалгарсан бөхөд ялагдсан бөхчүүд дагаж барилддаг дүрмээр явагдсан. Энэ дүрмийн дагуу манай бөх Финландын Аату Ламанентай барилдаж, цэвэр хожигджээ. 

+90 кг-д О.Цэцэнцэнгэл эхний тойрогт Польшийн Олексий Ликсенкотой барилдаж цэвэр хожигджээ.

Эмэгтэйчүүдийн 70 кг-д барилдсан С.Лхагвадулам эхний даваанд Хорватын Люсия Бабичийг цэвэр ялсан ч дараа нь Польшийн Урсула Хофманд цэвэр ялагдав.

+70 кгд-д Э.Гандиймаа эхний даваанд Литвийн Мигле Дуднакайтетай барилдаж ялагдлаа.

О.Цэцэнцэнгэл, Э.Гандиймаа нар энэ наадмын үнэмлэхүй жинд мөн өрсөлдөн барилдах юм.  

Жүдо бөхийн багийн дүнг эхний өдөр нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн Японы баг тэргүүлж, алт мөнгө хүрэл тус бүр нэгийг хүртсэн ОХУ, нэг алт, нэг хүрэлтэй БНСУ, нэг алтан медальтай Австрийн баг тамирчид тэргүүлж байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.