Жүжигчин Т.Бархүү Гран при шагналын эзэн болж, 30 сая төгрөгөөр шагнууллаа

: 9 өдрийн өмнө

Дөрвөн хавар, дөрвөн зуны турш монголынхоо үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан “Яг  түүн шиг” шоу нэвтрүүлгийн төгсгөлийн дугаар өчигдөр “Боловсрол суваг” телевизээр үзэгчдэд хүрлээ.

“Шилдгийн шилдэг” гэх тодотголтой дөрөвдүгээр улирлын ялагч, Гран при шагналын эзнээр жүжигчин Т.Бархүү тодорч 30 сая төгрөгөөр шагнуулсан юм. Жүжигчин Т.Бархүү бол дугаар бүрт өндөр оноог авч, шоу нэвтрүүлгийн үзэгчдийн саналаар ч тэргүүлсээр ирсэн авьяаслаг оролцогч.

Жүжигчин Т.Бархүү энэ удаа шоуны шүүгч, оролцогчид болон үзэгчдийн саналын тооноос гадна өнгөрсөн есөн дугаарын онооны нийлбэрээр ч үнэмлэхүй ялагч байж чадлаа. 

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.