Аварга тосонд амарч байсан зургаан настай охин 00-д унаж нас барсан байдалтай олджээ

: 9 өдрийн өмнө

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгаас энэ сарын 5-ны өдрийн 19.00 цагийн орчимд алга болсон зургаан настай охиныг 00-д унаж нас барсан байдалтай байхад нь олсон байна. 

Тодруулбал, Хэнтий аймгийн Аварга тосонд гэр бүлээрээ амарч байсан бяцхан хүүхэд нийтийн 00-д унаж нас барсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Түүнийг сураггүй алга болсон гэж ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад мэдэгдээд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байсан юм.

Урин дулаан цаг ирж, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан энэ төрлийн харамсалтай тохиолдлууд ихээр бүртгэгдэх болсон учраас аялал, зугаалгаар явахдаа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.