Канад улс Оросын паспорттай Донбассын оршин суугчдыг нутагтаа нэвтрүүлэхгүй

: 74 өдрийн өмнө
Канад улс Оросын паспорт авсан Дангаар тусгаар тогтнолоо зарласан Донецк Луганскийн бүгд найрамдах улсуудын  оршин суугчдыг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхгүй байхаар төлөвлөж байна. Энэ тухай Канадын гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн юм. Түүнчлэн Канад улс ийм паспортыг тус улс руу аялж жуулчлах, ажлаар явахдаа ашигладаггүй болгохын тулд тодорхой арга хэмжээ авах юм байна.

Мөн бусад улс орнуудыг ч Канадын жишгийг дагаж Оросын ийм паспортыг хүлээн зөвшөөрөхгүй байхыг уриалсан байна. Харин үүний өмнө Европын зөвлөл  Донбассын оршин суугчдад олгосон Оросын паспортыг хүчингүйд тооцох  асуудлыг  хэлэлцэхээ мэдэгдэж байсан билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний өнгөрсөн 4-р сарын 24-ны зарлигаар Дангаар тусгаар тогтнолоо зарласан тус 2 бүгд найрамдах улсуудын оршин суугчдад хөнгөлөлттэй журмаар Оросын паспорт олгож эхэлсэн билээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.