47 аж ахуйн нэгжийн төсөл 13,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн төлөө өрсөлдөж байна

: 64 өдрийн өмнө
ЖДҮХ сангаас олгогддог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд аж ахуй нэгжийн төсөл хүлээж авах үйл ажиллагаа өнгөрсөн зургадугаар сарын 10-нд дууссан. Зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааны банкаар дамжуулан зээлдүүлэх төслийн сонгон шалгаруулалтын урьдчилсан судалгааны шат дуусаж, өчигдөр Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал боллоо.  

Энэ шатанд нийт 47 аж ахуйн нэгжийн төсөл 13,5 тэрбум төгрөгийн арилжааны банкаар дамжин санхүүжигдэх санхүүжилтийн төлөө өрсөлдөж байна.

Төслийн зээл  ХААН, Хас, Төрийн банкуудаар олгогдоно. ХХААХҮЯ эдгээр банкуудтай зээлийг дамжуулан олгох журам, зээлийн үйлчилгээний зардал, хүүгийн зардлаар хэлэлцээ хийж байна .

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд нийтдээ 20.0 сая төгрөгөөс 1.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн 1,411 иргэн аж ахуй нэгжүүдээс хэрэгжүүлэх төслийн баримт бичиг болон түүнтэй холбоотой иж бүрдлийн материалаа ЖДҮХ санд ирүүлснээс эхний шатны иж бүрдлийн шаардлага болон төсөлд тавигдах шалгуур хангагдсан 534 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл дараагийн 2-р шат буюу төслийн урьдчилсан судалгааны шатанд шилжээд байна /376 аж ахуйн нэгж, 158 иргэн/. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын дагуу арилжааны банкаар дамжуулан олгох 300.0 сая төгрөгөөс дээш 1.0 тэрбум төгрөг хүртэл зээлийн багцад хүсэлт ирүүлж, иж бүрдлийн шаардлага хангасан 65 иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг урьдчилсан шатанд судалж 70-аас дээш оноо авсан  нийт 47 төслийн 35.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт Төсөл сонгон шалгаруулах хорооны шатанд шилжсэн байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.