Б.Хурцад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэв

: 27 өдрийн өмнө
Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын нэр бүхий есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.07.23/ болж байна.  

Шүүх хуралд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцож байгаа бол гэрчээр С.Зориг агсны гэргий Б.Булган оролцоно. Харин шүүгдэгч нар нийт 10 гаруй өмгөөлөгчтэйгөөр энэ удаагийн хуралд оролцож байна.

Өмгөөлөгч Г.Батбаяр уг асуудлаар "Энэ хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн байр суурьтай оролцож байгаа. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх этгээд нь хоригдол Ц.Амгаланбаатар шүү дээ. Тиймээс үүнийг мэдсээр байж мөрдөн байцаагчид мэтээр иргэдэд ойлгуулж болохгүй. Гэтэл одоо онц хүнд гэмт хэргийг илрүүлсэн хуулийнхнийг буруутгаж болохгүй" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. 
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.