Б.Хурц: Би эрүүдэн шүүх тушаал өгөөгүй

: 27 өдрийн өмнө
ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох шүүх хурал Төв аймгийн шүүхэд болж байгаа билээ. Яг одоогоор шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар завсарлаад байна. Учир нь  шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс хохирогч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэгдэж байгаа гүйцэтгэгч Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Энэ үеэр сэтгүүлчид Б.Хурцаас Таны тушаалаар эрүүдэн шүүсэн юм уу гэж тодруулахад “Тийм зүйл болоогүй. Би тушаал өгөөгүй. Шүүх хурал дуусаагүй байна” гэлээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.