ОХУ-ын тагнуулын мэдээлэл алдагдав

: 26 өдрийн өмнө

Оросын тагнуулын агентлаг улсынхаа интернетийг дэлхийгээс тусгаарлаж, сошиал медиа “хусаж”, өндөр нууцлалтай “Tor” хайлтын системийн хэрэглэгчдийн мэдээллийг авах гэж байсныг хакерууд илчиллээ. “Tor”-ыг ихэвчлэн “dark web” рүү хандахад ашигладаг билээ. 

Тус улсын Холбооны аюулгүй байдлын албатай томоохон гэрээ үзэглэсэн гүйцэтгэгч компанийн 7.5 терабайт датагаа алдагдаж нийтэд ил болсон юм. “0v1ru$” олж авсан датагаа Digital Revolution гэх хакерчдын бүлгэмээр дамжуулж, тэр нь цаашаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад очжээ. 
 

Дээрх явдал ОХУ-ын Тагнуулын төв газрын түүхэн дэх хамгийн ноцтой халдлага байв. “0v1ru$” SyTech компанийн төслийн менежерүүдийн нэрийг “Arion”, “Relation”, “Hryvnia” зэрэг төслийн хамтаар илчилж орхисон. Аз болж төрийн нууц задарсан мэдээлэл дунд байгаагүйг BBC дамжуулсан байна. 

Эдгээр төсөл нь сошиал медиа болон Оросын компаниудаас мэдээлэл цуглуулах, дотооддоо интернет сүлжээ үүсгэх зэрэг байсан юм.

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба Ерөнхийлөгч Владимир Путины удирдлага дор үүрэг гүйцэтгэдэг бөгөөд терроризмтой тэмцэх, мэдээлэл нууцлах, улсын хил хамгаалах тэргүүтэй аюулгүйн ажлыг хариуцдаг. SyTech компанийн гэрээнүүд дунд холбооны дохиолол тагнадаг цэргийн 71330 дугаар баазтай хийсэн нь давамгайлжээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.