Гэр, байшингаа дулаалахад зориулж 40 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

: 36 өдрийн өмнө

Агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэр хорооллын иргэдэд гэр, байшингаа дулаалах, цахилгаан халаагуур суурилуулах, ариун цэврийн шаардлага хангасан жорлонтой болоход зориулж гурван тэрбум төгрөгийн зээл олгох гэрээг өчигдөр байгууллаа. Тодруулбал, БОЯЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны санаачилга, дэмжлэгээр ХААН, “Хас”, Төрийн банкаар дамжуулан айлууд 40 хүртэлх сая төгрөгийн зээл авч болох аж.

Зээлийн хүү нь сарын 0.7 хувь аж. Үүнийг хэрэглээний зээлийн шалгуураар иргэдэд олгох гэнэ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦэрэнбатНийслэлийн агаарын бохирлын дийлэнх хувийг гэр хорооллын 200 000 орчим өрхийн яндангийн утаа эзэлдэг. Үүнийг бууруулах зорилгоор олон талт арга хэмжээ авч буйн нэг нь ногоон зээлийн хөтөлбөр. Цаашид зээлийн хэмжээг нэмэн, зээлээр олгох бүтээгдэхүүний нэр, төрөл, зээлдэгчийн тоог олшруулах зорилготой. Юуны түрүүнд Гандантэгчинлэн хийд орчмын айлуудыг уг зээлд хамруулах шаардлагатай, өрхүүд ч идэвхтэй оролцоосой гэв.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд WIK.mn сайт хариуцлага хүлээхгүй.

Azaa 2019-08-16 15:31:51

Zeel awhguigeer ooroo shiidj bolj bn getel tsahilgaan erchim huch ni diilehgui bna ongorson owoliig arai l gej dawlaa bnga puskatel buugaastai