"Зөв ХҮН электорат"-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Д.Энхбат оролцоно

2 жил, 11 сар өмнө

УИХ-ын гишүүн асан Дангаасүрэнгийн Энхбат УИХ-д суудалтай ХҮН-аас ерөнхийлөгчийн сонгуульд оролцох саналыг хүлээн авч байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. 

Тэрээр “Дангаасүрэнгийн Энхбат би Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Зөв хүн - Электорат эвслээс нэр дэвшихийг зөвшөөрч байна” гэж жиргэжээ. 

Зөв хүн Электорат эсвлээс хэнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эцсийн шийдийг УЗ-ийн есөн гишүүн эцэслэн шийднэ.

Түүнчэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар тус намаас нэр дэвших сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ Д.Энхбат, Д.Жаргалсайхан, Баабар буюу Б.Батбаяр, "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан, Ц.Оюунгэрэл нарт ХҮН албан ёсоор санал тавьсан байна.