Н.Түвшинбаяр өөрийн хүсэлтээр МҮОХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа ТАТГАЛЗАНА

2 жил, 10 сар өмнө

 

Монгол Улсын начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож танхайрсан хэрэгт буруутгагдсан Н.Түвшинбаяр ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр Монгол Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа татгалзах гэнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Н.Түвшинбаярын МҮОХ-ны ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллуулна гэдгээ хэдийн зарлачихсан байсан ч тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр боллоо.

Н.Түвшинбаярыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж буй.

Тэгвэл МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар Н.Түвшинбаяр МҮОХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалаас өөрийн хүсэлтээр огцорч буйг мэдээллээ. 

МҮОХ-ноос Н.Түвшинбаярын хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдэх хүртэл ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийхгүй гэлээ.