Эх орондоо ирэх иргэдээс вакцинд хамрагдсан байхыг ШААРДАХГҮЙ

3 жил, 6 сар өмнө

Манай улс хилээ ирэх зургаадугаар сарын 1-нээс нээхээр төлөвлөсөн. Ерөнхий сайд үүнээс өмнө гаргах тогтоол, шийдвэрийн төслүүдийг танилцуулах чиглэлийг холбогдох сайд нарт нь өгчээ. Үүний хүрээнд Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсын иргэн эх орондоо ирэх тохиолдолд заавал вакцин хийлгэсэн байх ёстой гэсэн шаардлага байх нь зөв гэж үзжээ. Засгийн газар зургаадугаар сарын 1-нээс өмнө энэхүү шийдвэрээ баталгаажуулах юм байна. Өөрөөр хэлбэл, гадаадаас ирэх иргэд эх орондоо ирээд вакциндаа хамрагдах бүрэн боломжтой ажээ.