Даншиг наадмын өдрүүдэд 07.00-23.00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

10 цаг, 57 мин өмнө

 

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Даншиг наадмын үеэр Хүй долоон худаг чиглэлд нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Тодруулбал, зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд

  • ХҮЙ7:1 “Төв цэнгэлдэх-Хүй 7 худаг”,
  • ХҮЙ7:2 “МУБИС-Хүй 7 худаг” гэсэн хоёр чиглэлд тус бүр найм, нийт 16 тээврийн хэрэгсэл 07:00-23:00 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.