Путинг Нобелийн Энхтайваны шагналд нэр дэвшүүлнэ

2 жил, 11 сар өмнө

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн академич, зохиолч Сергей Комков 5 сарын 13-ны өдөр Ерөнхийлөгч Владимир Путиныг Нобелын Энхтайвны шагналд нэр дэвшигчдийн жагсаалтанд оруулсан гэдгийг мэдээллээ.

Тэрбээр хэлэхдээ ерөнхийлөгч Путиныг нэр дэвшигчдийн жагсаалтанд оруулсан тухай албан бичгийг хүлээж аваад байгаа ба урьдчилсан байдлаар 286 нэр дэвшигч өрсөлдөж байна гэлээ.

Мөн ерөнхийлөгч Путин 2014 онд уг шагналд нэр дэвшиж байх үед 278 нэр дэвшигч байсан байна. ОХУ-аас Михайл Горбачев тус шагналыг хүртэж байсан цор ганц хүн юм.

эх сурвалж: Global times