1 сар, 1 өдөр өмнө
15:00 цагийн байдлаар хотын баруун талаар бороо орж эхэлж байгаа ба хотын төвөөр удахгүй 30 хүрэхгүй минутын дараа орох төлөвтэй байгаа талаар Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Хойд Чингэлтэй уул, зуслангаараа нэлээд усархаг аадар бороо орохоор байгааг анхаарууллаа. Улаанбаатар хотод өнөөдөр болон энэ сарын 28, 30-нд дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа юм.