11 цаг, 4 мин өмнө
Энхтайваны өргөн чөлөө буюу Баянгол дүүргийн 5-р хороо, X хорооллын хойд талын автобусны буудлын орчим тээврийн хэрэгсэлтэй иргэд сүүлийн 10 гаруй жил зөвшөөрөлгүйгээр ил задгай худалдаа эрхэлж байгаа. Иймд зөвшөөрөлгүйгээр ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэхийг таслан зогсоох, тухайн зорчих хэсэг, гудамж зам, зогсоолыг чөлөөлөх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, газрын зөрчлийг арилгах ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.
Х хороолол орчимд сүүлийн 5-15 жилд нийт 11 машинтай иргэн зөвшөөрөлгүй, тгтомол худалдаа эрхэлж байсан бөгөөд өнөөдрөөс дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс алба, дүүргийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, 5-р хорооны Ажлын алба хамтран зөвшөөрөлгүй, олон жил байсан автомашинуудыг нүүлгэх арга хэмжээг авч байна.
Мөн дээрх чөлөөлсөн газарт буюу 2000 орчим мкв талбайд "Баянгол цэцэрлэгт хүрээлэн" ОНӨААТҮГ-аас зүлэг тарих ажлыг эхлүүлээд байна.