Баянгол дүүргийн хамгийн өндөрлөг цэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ

10 цаг, 24 мин өмнө

Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн гудамж орчимд иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Дээрх бүтээн байгуулалтын ажлыг энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр болсон бөгөөд 10 га талбайг чөлөөлнө. Уг чөлөөлөх талбайн нөлөөлөлд 105 орчим нэгж талбар өртөж буй. Энэ бүсэд ногоон байгууламж бүхий тохижилт хийснээр иргэд чөлөөт цагаа өнгөрөөх Амралтын бүс болгох боломжтой юм.
2023 онд дээрх чиглэлд буюу Усан сангийн зүүн урд уулзвараас хойш Баянхошууны хөтөлтэй холбосон 2,4 км авто замын засвар, шинэчлэлийн ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн юм.