8 цаг, 46 мин өмнө
Монелийн замыг шөнийн цагаар хааж, шинэчлэхээр болжээ. Энэ тухай Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас "Баянзүрх дүүрэг, Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 1 километр хэсгийг хүйтнээр зорох болон асфальтбетон хучилт авах ажил хийгдэнэ. Иймд өнөөдөр орой буюу долоодугаар сарын 7-ны өдөр 23:00 цагаас хөдөлгөөнийг хааж, долоодугаар сарын 8-ны 06:00 цагт нээнэ. Үргэлжлүүлэн долоодугаар сарын 8-ны орой 23:00 цагт хааж, долоодугаар сарын 9-ний 06:00 цагт нээх байдлаар шөнийн цагаар засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэнэ. Иргэд, жолооч нарыг бидний ажлыг ойлгож, өөр замаар зорчихыг хүсье" гэв.
Хоёр шөнө хаагдах хэсгийн зураглал:
