"Зөв ХҮН электорат" эвслээс Д.Энхбат Ерөнхийлөгчид өрсөлдөнө

2 жил, 11 сар өмнө

Хуулийн дагуу УИХ-д суудалтай намуудаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлэх заалттай. Парламентад Хөдөлмөрийн Үндэсний намын төлөөлтэй "Зөв ХҮН электорат" эвслийн Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Энхбатыг нэр дэвшүүлэхээр тогтжээ. 

 "Зөв ХҮН электорат" эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхмийг тодруулах сунгаанд нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр, их эмч Б.Болдсайхан, УИХ-ын гишүүн асан Д.Энхбат нар оролцсон юм. 

Тус эвслээс эхлүүлсэн "Ерөнхийлөгчөө захиалъя" аяны хүрээнд 17 мянга гаруй иргэнээс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжтой гэж үзсэн 141 хүнийг санал болгожээ.