17 цаг, 59 мин өмнө
Баянгол дүүрэгт 2026 онд таван хорооны долоон байрны фасад дулаалгын ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 1-р хороо, Төмөр замын гурван угсармалын 46, 48-р байрны гадна #фасад_дулаалгын ажил эхлээд байна. Орон сууцны фасад дулаалгын ажлыг хийснээр 312 өрхийн дулаан алдагдлыг бууруулж, оршин суугчдын эрчим хүч, дулааны хэрэглээг тогтворжуулах ач холбогдолтой юм.
Уг байрууд нь 1973 онд ашиглалтад орсон бөгөөд 6 давхар, тус бүртээ 8 орцтой, 312 өрх оршин суудаг.
2024 онд 49-р байрны гадна фасад дулаалгын ажлыг хийж гүйцэтгэсэн. Ингэснээр 1-р хорооны 46, 48, 49-р байр буюу Төмөр замын гурван угсармал байрны гадна фасад дулаалгын ажлыг цогцоор нь шийдэж, 468 өрхийн 1,600 оршин суугч тав тухтай оршин суух нөхцөл, боломжийг бүрдүүлэн өгч байна.




