3 цаг, 7 мин өмнө
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736 хүүхдийн хүсэлт иржээ. Мөн цахим бүртгэлийн хугацаанд эцэг эх, асран хамгаалагчдаас ирж буй түгээмэл асуултад Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас хариулсныг хүргэж байна. Тухайлбал иргэн та "Түр оршин суугч"-аар бүртгэлтэй бол II шатны бүртгэлд хамрагдах боломжтой юм байна. Хэрэв одоо амьдарч буй хаягт аав нь бүртгэлтэй, ээж нь хаягаа шилжүүлээгүй байгаа бол эцэг эхийн аль нь ч хүсэлтээ гаргаж, хүүхдээ бүртгүүлж болно.
