Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил 85 хувьтай үргэлжилж байна

3 цаг, 1 мин өмнө

Баянгол дүүргийн 22-р хороонд баригдаж буй Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус барилга нь хоёр давхар, 280 хүүхдийн хүчин чадалтай, сургуулийн 6 бүлэг, цэцэрлэгийн 5 бүлэгтэй бөгөөд нийт 2,944 ам метр талбайтай.

Өнөөдрийн байдлаар гадна инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамж, дотор заслын ажлууд 50 хувьтай хийгдэж байгаа бөгөөд Бага сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор хүүхэд багачууд орчин үеийн шаардлага хангасан, аюулгүй, тав тухтай орчинд сурч боловсрох таатай нөхцөл бүрдэх юм.

Мөн хүүхэд багачууд, оршин суугч нарт аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд явган замын трасс, авто зогсоолыг шинээр хийхээр төлөвлөсөн бөгөөд газар чөлөөлөлтийн ажлыг хийж дуусаад байна.

БГД-ийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна 1